Манай “СУАТ” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн аймаг, орон нутгийн иргэдэд цэвэр усны найдвартай нийлүүлэлт, бохир ус зайлуулах үйлчилгээ үзүүлж, нийтийн аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.
Бидний эрхэм зорилго бол иргэдийн эрүүл, ая тухтай амьдралын баталгааг хангах явдал бөгөөд “Найдвартай үйлчилгээ – Цэвэр усны эх булаг” гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа тулгуур болгон ажиллаж байна.
Өнөөдөр манай хамт олон хэрэглэгчиддээ түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ байгаль орчны нөөцийг хамгаалах, усыг зүй зохистой ашиглах, тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч байна.
Цаашид бид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, шинэ техник технологийг нэвтрүүлэн, хэрэглэгчдийнхээ итгэл, сэтгэл ханамжийг улам бүр баталгаажуулан ажиллах болно.
“СУАТ” ХХК-ийн хамт олон та бүхний амьдралд баяр баясал, гэрэл гэгээ, эрүүл мэнд, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн, С.НУРБЕК
НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “СУАТ” ХХК-ийн захирал