We are Open 08.00am-10.00pm

СУАТ ХХК

Шуурхай утас: 70422255

УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Баян-Өлгий аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг Монгол Улсын Дотоодын цэргийн командлагчын тушаалаар Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын хамгаалалтад албан ёсоор шилжүүлэн хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар, тус компанийн удирдлагууд болон Дотоодын цэргийн удирдлагууд бусад холбогдох албаныхан оролцлоо.
Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/07 дугаар тушаалаар объектын хамгаалалтын хариуцлагыг 829 дүгээр тусгай салбарын бүрэлдэхүүн хүлээн авч, цаашид байгууллагын хэвийн, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллахаар болсон байна.