Баян-Өлгий аймагт Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгын ажлын явцтай танилцаж, холбогдох талууд санал солилцлоо.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөгч Б.Болорчулуун, ерөнхий гүйцэтгэгч “Смарт Вэйст Технолоджи” ХХК-ийн захирал Кшиштоф Хородецкий, тус компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал Б.Хонгорзул, “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Хажымурат болон инженер, техникийн ажилтнууд оролцов.
Уулзалтын үеэр цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгын ажлын явц, гүйцэтгэл, цаашдын ашиглалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон ярилцлаа.
Тус цэвэрлэх байгууламж нь аймгийн дэд бүтцийн хөгжил, байгаль орчны хамгаалал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой бүтээн
байгуулалт юм.

