Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар, 10 дугаар сарын “Бямба”, “Ням” гарагийг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалын хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Суат" ХХК-ийн хамт олон мод тарих, услах, арчлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Байгаль орчноо хамгаалж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх “Нэг мод” санаачилгыг дэмжин, бид илүү ногоон, цэвэр орчны төлөө бодит хувь нэмрээ орууллаа.
