Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 35 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 33 дахь жилдээ тэмдэглэж байна.Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирээдүй хойч үедээ үлгэр дууриалал болсон 37 ахмадудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тус байгууллагын дотоод журмын дагуу ажилласан жил, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, ахмад ажилтнууддаа нүүрсний хөнгөлөлт үзүүллээ.Энэхүү арга хэмжээ нь байгууллагын нийгмийн хариуцлага, ахмад ажилтнуудаа хүндэтгэн дэмжих бодлогын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг уламжлалтай билээ.
